Өчигдөр тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 48 гэр бүл ирлээ

2020 оны 10 сарын 19

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр /2020.10.19/ 18:59 цагт газардлаа.

Тус онгоцоор 251 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-48, өндөр настан-1, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, эрүүл мэндийн шалтгаантай-5, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-193 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Тайж, Боржигон, Алтай, Мөнххустай, Намуун зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top