ЭМЯ: Хоёр хүнээс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Өнөөдөр /2020.10.20/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 956 сорьцод шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр хоёр хүнээс коронавирус илэрсэн байна.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 338 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Харин 222 мянган хүн эдгэрсэн байна.

Хойд хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа энэ үед иргэд та бүхэн хяналт, сэргийлэлтээ сайжруулаарай. Орост өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15982 хүн өвчилж, нийт халдварын тохиолдлын тоо 1.4 сая давж, нас баралт хоногт 179-өөр өсөн 24366 болжээ.

 

Top