Испанид 650 мянган хүн амтай мужийг тусгаарлана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Испанийн Наварра өөртөө засах орны эрх баригчид коронавирусний халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор тус бүс нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Нийт 650 мянга гаруй хүн амтай Наваррад нийт 25.8 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ. Хязгаарлалтын арга хэмжээ энэ сарын 22-ноос эхлэн хэрэгжих бөгөөд ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх аж. Түүнчлэн, тус бүс нутагт бүх кафе, барны үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гарсан байна.

Испани нь цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн улс орнуудын нэг юм. Тус улсад нийт 975 мянга орчим хүн халдвар авснаас 34 мянган хүн нас баржээ. Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Испанид өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоож, улсын хэмжээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байсан билээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд хорио цээрийн арга хэмжээг сулруулснаас хойш коронавирусний халдварын тархалт огцом нэмэгдэж эхэлсэн тул орон нутгийн эрх баригчид хорио цээрийн хатуу арга хэмжээ дахин авахад хүрээд байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top