"Ковид-19"-өөс АЮУЛТАЙ халдвар тархаж болзошгүйг анхааруулав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Коронавируст цар тахлын аюул дэлхий нийтийг бүрхээд буй энэ цаг үед эрдэмтэд коронавирусээс ч аюултай титэм вирусний өөр халдвар тархах эрсдэлтэйг анхаарууллаа.

Голомтлон тархах эрсдэлтэй дараагийн вирус нь “SADS CoV” буюу титэм вирусний өөр төрөл болох “Гахайн цочмог суулгалтын хам шинж” юм.

Дээрх вирус 2016 онд БНХАУ-ын Гуангдонг мужийн гахайн ферм дээр илэрснээс хойш эрдэмтэд дөрвөн жил судалж байна. Судалгаагаар вирусний уг гарвал нь хоёр өөр төрлийн сарьсан багваахайнаас гаралтай болохыг тогтоосон юм.

Энэ оны хоёрдугаар сар хүртэл хүнд халдах эрсдэлгүйд тооцож байсан ч саяхны судалгаагаар хүнд халдах эрсдэлтэй болохыг тогтоожээ.

Вирусний халдах зам нь яг одоо тархаад буй “Ковид-19” вирустэй ижил ч тодорхойгүй шалтгаанаар огцом суулгах шинж тэмдэг илэрдгээрээ ялгаатай аж.

Умард Каролина мужийн Норд Шапелийн их сургуулийн эрдэмтэд шинжлэх ухааны дүгнэлтдээ:

“Гахайн цочмог суулгалтын хам шинж буюу SADS-CoV вирус нь дэлхий даяар тархсан титэм вирусний нэг бүлэг юм. Энэ нь хүн, амьтны дунд өргөн хүрээг хамарч хүний уушги, ходоод, гэдэст хосолсон замаар хурдацтай тархаж болзошгүй” гэж дурджээ.

Дээрх вирус нь ходоод, гэдэсний үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж, үр дагаврын хувьд коронвирусээс ч ноцтой байж болзошгүй байна.

SADS-CoV вирус 2016 онд Гуангдон мужид анх тархахдаа дөрвөн фермийн 24 мянган тоорой эндэж байсан бөгөөд шинжилгээгээр шингэний дутагдалд орсон гэх дүгнэлт гарчээ.

Уг вирус нь хүнд халддаг эсэхийг яг таг тодорхойлоогүй ч гахайн анатомын бүтэц хүнийхтэй төстэй байдаг тул вирус халдварласан тохиолдолд тархацын хурд, үр дагавар нь ноцтой байна гэдгийг эрдэмтэд анхаарууллаа.


Эх сурвалж: BGR, Science Daily

 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.117.2) 2022 оны 05 сарын 09

ene biologiin dain eheljee

0  |  0
Zochin(64.119.20.143) 2020 оны 10 сарын 21

Umhuu hyatadaas eldev hor avhaa bolimoor yum manaid albaar haldaaj ch magadgyi shyy

0  |  0
Zochin(64.119.20.143) 2020 оны 10 сарын 21

Umhuu hyatadaas eldev hor avhaa bolimoor yum manaid albaar haldaaj ch magadgyi shyy

0  |  0
Zochin(64.119.20.143) 2020 оны 10 сарын 21

Umhuu hyatadaas eldev hor avhaa bolimoor yum manaid albaar haldaaj ch magadgyi shyy

0  |  0
Хүн төрөлхтөн(202.179.27.94) 2020 оны 10 сарын 22

Хүн төрөлхтөн халдварт вирусээр занималдаг болж дээ. Яагаад шинэ тбрлийн вмхус бүтээгээд байнаа. Лабораторит гөргаж авчаад гахайнд туршаад одоо хүмүүст тараах нь л дээ тэгээд сарьсан багваахай руу чихээд болоо. Новшнуудыг өөрсдөд нь туршиж халдаах хэрэгтэй коронатай хавсарч.

0  |  2
Zochin(192.82.74.237) 2020 оны 10 сарын 22

Novshiin Hyatad

0  |  1
. (31.206.16.206) 2020 оны 10 сарын 21

Hujaa nar horvoog buzarlaj gvitslee l dee

0  |  0
зочин(49.0.212.209) 2020 оны 10 сарын 22

Хиам идэхээ больцгоо гахайн өөх импортоор оруулж ирэхээ зогсоо хориг тавь. Хиамны үйлдвэрүүдийн хэрэглэж байгаа гахайн өөх ихэнх нь хятадаас орж ирдэг гэсэн шүү.

3  |  0
Зочин(202.179.26.29) 2020 оны 10 сарын 22

Яахаараа хүн төрөлхтөнд аюултай өвчин болгон Хятдаас гардаг байнаа

5  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 22

Өмхий хужааг устгавал энэ дэлхий эрүүл энх болно.

7  |  2
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 21

Өмхий хужааг устгавал таарна хужаагүй дэлхий хэрэгтэй байна.

4  |  1
Top