Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээлэл хүргэхэд гурван хүнээс коронавируст халдвар илэрсэн тухай мэдээллээ.
Тодруулбал аравдугаар сарын 19-ний өдөр Алтанбулгийн боомтоор орж ирсэн 40-46 насны ОХУ-ын харьяат хоёр иргэнээс халдвар илэрсэн байна.
Харин нэг монгол хүнээс илэрсэн нь Сиэтлийн нислэгээр ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээнд халдвар илэрчээ.
Өнгөрсөн гурав хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1995 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ийнхүү Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 327 болсноос 312 хүн эдгэрч, эдгэрэлтийн түвшин 96 хувьтай байна.
Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт 15 хүн эмчлүүлж байгаагаас таван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )