Бразил улсад AstraZeneca компанийн зохион бүтээж буй коронавирусний вакцины туршилтад хамрагдаж байсан иргэн амьсгал хураасан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сайн дураар хамрагдаж байсан иргэн нь Рио Де Жанейро хотын харьяат коронавирусээр оношлогдсон 28 настай эрэгтэй байсан тухай CNN агентлаг мэдээлжээ.
Туршигдаж буй вакциныг AstraZeneca компаниас гадна Оксфордын их сургууль хамтан хөгжүүлж байгаа юм.
Бразилын Засгийн газраас амиа алдах болсон шалтгаан, вакцины сөрөг нөлөө зэргийг тогтоохоор хөндлөнгийн ажлын хэсэг байгуулжээ.
Тус улс AstraZeneca компанийн зохион бүтээж буй вакциныг Сан Паулу хотын их сургуулийн оролцоотойгоор клиникийн туршилтад хамруулж буй юм. Туршилтад Бразилын зургаан хотоос сонгогдсон 8000 сайн дурынхан хамрагдаад байна.
Эх сурвалж: Reuters