Чехид коронавирусний халдвартай хүмүүст зориулсан дэлхийн анхны зочид буудал нээгджээ.
“Chech Inn Hotels” нэртэй тус буудал Прага хотын төвд байрладаг, дөрвөн одтой зочид буудал юм. Буудлын ажилтнууд үйлчлүүлэгчидтэй тулж харилцдаггүй. Өвчтөнүүд коронавирусний халдвартай гэдгээ батлаад утас, интернэтээр өрөө захиалах бөгөөд өрөөний үүдэнд түлхүүрийг орхисон байдаг.
Нийт 55 өрөөтэй. Одоогийн байдлаар “Chech Inn Hotels”-д гэр бүлийнхэндээ халдвар тараахаас сэргийлсэн хүмүүс болон халдвар голомтлон гарсан компанийн ажилчид байрлаж байгаа гэнэ. Тэдний өрөөнд эм, хоол хүргэж өгөх үйлчилгээтэй. Нэг хоног нь 1000 кроны үнэтэй.
Сэтгэгдэл ( 0 )