Шотландад бохирын уснаас коронавирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Шотландын Эрүүл мэндийн яамны тушаалаар тус улсын бохирын системд хийсэн шалгалтаар бохирын уснаас коронавируст халдварын эс илэрсэн байна.

Шотландын хоёр хэсгээс цуглуулсан нийт 14 дээжийн 12-т нь коронавирус халдвар илэрчээ.

Дээж цуглуулсан газар орчмоос коронавируст халдварын тохиолдол илүү илэрсэн нь эрдэмтдийн санааг зовоож байна.

“Бид Эдинбургийн их сургуультай хамтран судалгааг илүү нарийвчилна. Харин дараа нь нэгдсэн зөвлөмж боловсруулж Хөдөө аж ахуйн хороо, Засгийн газарт танилцуулах болно” гэж Шотландын хүрээлэн буй орчны хорооны дарга Терри Хёрн ярьжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дөнгөж саяхан коронавируст халдвар цэвэр, бохир усны шугамд дамждаг гэдгийг дэлхий дахинд анхааруулаад байна.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр Шотландад коронавируст халдварын 1712 тохиолдол бүртгэгджээ.


Эх сурвалж:  Glasgow Live

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top