КОВИД-19 | Ачаа тээврийн жолооч нар халдвар авахаас сэргийлэх талаар санал солилцов

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн өнөөдөр /2020.10.23/ ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, 15 ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газартай цахимаар холбогдож, тус аймгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь хилийн боомт ба КОВИД-19 халдвар зөөвөрлөгдөн тархах эрсдэл, хариу арга хэмжээний төлөвлөлтийн талаар ярилцжээ.

Хурлаар КОВИД-19 халдварын дэлхий дахины байдал, ОХУ-д бүртгэгдэж байгаа өвчлөлийн тархалт, эрсдэл, ачаа тээврийн жолооч нар КОВИД-19 халдварын эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар санал солилцов.

Хойд хөрш ОХУ-д 1.4 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 25525 хүн нас бараад байгаа юм. Орост хоногт 15971 хүн КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн бол 290 хүн энджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top