Дэлхий дахинд нэг хоногийн дотор коронавирусний халдварын тохиолдол 465 322-оор нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолжээ.
Үүнээс өмнө энэ сарын 23-нд 445 419 батлагдсан шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Дэлхийн хэмжээнд нийт 42.05 сая гаруй хүн халдвар авснаас 1.1 сая гаруй хүн эндээд байна.
Итали улс таван хоногийн турш нэг хоногт илрүүлсэн халдварын шинэ тохиолдлын тоо мөн дээд үзүүлэлттэй байна. Италийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, өнгөрсөн 24 цагийн дотор 21 273 шинэ тохиолдол бүртгэгдэж, 128 хүн нас баржээ. Өмнөх өдөр нь халдварын тохиолдол 19 644-өөр нэмэгдэж, 151 хүн эндсэн байна. Тус улсад нийт 525 782 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 37338 хүн нас баржээ. Сүүлийн нэг хоногт 2086 өвчтөн эдгэрч, нийт 266 мянгад хүрчээ.
Өнгөрсөн ням гарагт Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте халдварын хоёрдугаар давлагаа эрчимжиж буйтай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг чангатгаж байгаа тухай зарласан байна. Тухайлбал, нийтийн хоолны газрыг 18.00 хаах, театр, кино театр, концертын танхимуудын хаах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )