Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Гебрейсус хэлсэн үгэндээ цар тахал дэлхий даяар дэгдэж эхэлэснээс хойш хамгийн хүнд цаг үе ирсэн тухай хэлсэн үгэндээ онцоллоо.
“Цар тахлын хоёр давлагаа дэгдэж эхэлсэн нь улс орон бүрд харилцан адилгүй тусаж байна. Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш хойш хамгийн хүнд цаг үе ирлээ” гэж ДЭМБ-ын захирал Тедрос Гебрейсус ярьжээ.
Түүнчлэн улс орон бүр дэглэмээ цуцлахгүй, бууруулахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриаллаа.
Цар тахлын тохиолдол европ тивд огцом нэмэгдэж, эндэгдлийн тоо ч нэмэгдэж байгаа нь шинээр хөл хорио тогтоох, дэглэмээ чангатгах нөхцөл байдал үүсгэж байгаа юм.
Тиймээс энэ цаг үед улс орон бүр хариуцлагатай, нухацтай хандахыг ДЭМБ-аас уриалжээ.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр дэлхий даяар халдварын тохиолдол 43.4 саяд хүрч, 1.1 сая хүн эндээ байна.
Эх сурвалж: Forbes