Монгол Улсад коронавирусний халдварын 340 тохиолдол батлагдсанаас 312 нь эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. ХӨСҮТ-д одоо 28 хүн эмчлүүлж байгаагийн наймынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ХӨСҮТ-д нийт 54 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байгаа юм.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өнөөдөр коронавирусний халдвар нэмж илрээгүй. ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд сэжигтэй гэж 12 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 48 хүн сайн дураар шинжилгээ хийлгэхэд мөн илрээгүй. Мөн тандалтын зорилгоор Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс 20 шинжилгээ хийхэд илрээгүй” гэлээ.
Иргэд та бүхэн амны хаалтаа зүүж, эрүүл ахуйн дэглэмийг анх хэрэгжүүлж байсан шигээ баримтлаарай.