КОВИД-19 | Швейцарын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Швейцарын Эрүүл мэндийн сайдын мэдээллээр тус улсад коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй нөхцөлд хүрэх эрсдэлтэйг анхаарууллаа.

Европ даяар халдварын хоёр давлагаа эхэлсэнтэй холбоотойгоор тус улсад ойрын хоногуудад халдварын тархалт буурахгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Коронавируст халдварын эсрэг яаралтай арга хэмжээ авах баг эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрт нь тусгаарлах зэргийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж буй аж.

Түүнчлэн цэргийн хоёр ч эмнэлгийг нийтэд үйлчилдэг байхаар шийдвэрлэжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар тус улсад батлагдсан халдварын тоо 127 мянга, эндэгсдийн тоо 1.9 мянганд хүрээд байна.


Эх сурвалж: CNN

Top