FIFA-гийн ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-ийн ерөнхийлөгч Жианни Инфантино коронавирусээр халдварлажээ.

Халдварын шинж тэмдэг нь хөнгөн учраас тэрээр гэртээ тусгаарлагдаж байна.

FIFA албан ёсны цахим хуудастаа түүнийг арав хоног гэртээ тусгаарлагдахыг онцолжээ.

Швейцарын Эрүүл мэндийн яамны зүгээс FIFA-тай хамтран сүүлийн хэд хоног Жианни Инфантинотой уулзсан хүмүүсийг тогтоож, холбогдох арга хэмжээг авсан байна.


Эх сурвалж: DW

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top