Коронавирус хүний арьсан дээр ЕСӨН ЦАГ амьдрах чадалтай

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

АНУ-ын халдварт өвчин судлалын сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар коронавирус хүний арьс дээр есөн цаг амьдрах чадалтай болохыг нь тогтоожээ.

Ердын ханиад, улирлын томуу нь хүний арьс дээр ердөө 1.8 цаг л амьдрах чадалтай байдагтай харьцуулбал хамаагүй урт хугацаа юм.

Тиймээс бусад халдварыг бодвол халдварын хурд нь өндөр, илүү олон давлагаатай байдаг гэж эрдэмтэд үзэж байна.

АНУ-ын Халдвар өвчин судлалын төвөөс дээрх мэдээлэл дээр үндэслэн олон нийтэд анхааруулга хүргүүлэх, боломжит кластерыг тогтоохоор болж буй аж.

Эрдэмтдийн зүгээс гар болон нүүрээ тогтмол угаах, гараа зориулалтын ариутгах бодисоор цэвэрлэх зэргээр халдвараас сэргийлэхийг зөвлөж байна. Гар, нүүрээ угаахдаа 20 секунд угаах нь арьсан дээр тогтсон вирусийг устгана гэж эрдэмтэд үзэж буй.


Эх сурвалж: VeryWell Health

Top