КОВИД-19 | Пакистан улс хөл хорионы ДЭГЛЭМ тогтоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Коронавируст цар тахлын дэгдэлт эрчимжиж, хүн амын дунд идэвхтэй тархаж байгаагаас шалтгаалан Пакистан улс оройн 22:00 цагаас өглөөний 10:00 цаг хүртэл олон нийтийн арга хэмжээг хориглолоо.

Тэр дундаа зоогийн газар, ресторан, дэлгүүр, худалдааны төв, хурим болон найрын үйлчилгээ үзүүлэхийг хориглосон байна.

Нийслэл Исламабад хотод хөл хорионы дэглэм зөрчсөн албан байгууллага, хувь хүмүүсийг торгож нэг сарын хугацаанд баривчлахаар болжээ.

Тус улсад нэг хоногийн дотор 900 шинэ тохиолдол бүртгэгдэж, 16 хүн коронавирусээс болж энджээ.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Пакистанд коронавирусний батлагдсан 331.1 мянган тохиолдол байгаагаас 6.7 мянга нь эндээд байна.


Эх сурвалж: AP

Top