ЭМЯ | Коронавируст халдварын шинэ тохиолдол илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 01

Монгол Улсад аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Одоогоор коронавируст халдварын зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 346 байгаа бөгөөд 313 нь эдгэрсэн байна.

ХӨСҮТ-ийн клиникт одоогоор 33 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас есөн хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монгол Улс давхардсан тоогоор 89.3 мянган хүнд шинжилгээ хийжээ.

Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж максаа тогтмол зүүн, гараа ариутгаж, ажил болон гэрийн дотоод орчиндоо чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэн, хүн хоорондын зай барихыг уншигч танд анхааруулж байна.
 

Top