Гурав хоногт нийт ЕСӨН хүнээс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд гурав хоногийн дотор нийтдээ есөн хүнээс халдвар илэрсэн талаар мэдээллээ.

Тодруулбал аравдугаар сарын 22-ны өдөр "Алтанбулаг" боомтоор орж ирж тусгаарлагдсан 21-64 насны гурван жолоочоос халдвар илэрсэн байна. Тэдний нэг нь ОХУ-ын харьяат иргэн аж. Түүнчлэн аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 27 настай эмэгтэйгээс халдвар илэрчээ.

"Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочоос мөн адил коронавируст халдвар илэрсэн байна. Эдгээрийн нэг нь ОХУ-ын харьяат иргэн байжээ. 

Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрээд байна. Эдгэрэлтийн түвшин 90 хувьтай байгаа. 

ХӨСҮТ-ийн клиникт 36 хүн эмчлэгдэж байгаагаас найман хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Одоогоор 63 хүн ажиглалт, эмчилгээн дор байна.

 

Top