Реал Мадрид клубийн тоглогчоос коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Бразилын шигшээ болон Реал Мадрид клубийн төвийн хамгаалагч Эдер Милитаугаас коронавируст халдвар илэрсэн тухай мэдээллээ.

Ингэснээр тэрээр Аваргуудын лигийн ээлжит тойрогт учраа таарсан Интер Милан клубтэй хийх тоглолтод оролцохооргүй болж байна.

Европын холбооны гаргасан зөвлөмжийн дагуу түүнийг арав хоног тусгаарлах юм.

Одоогоор түүний биеийн байдал хөнгөн ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй нөхцөл байдалтай байна.

Эдер Милитау өнгөрсөн 2019 оны зун Порту клубээс 44 сая фунтээр Эзэн хааны багт зургаан жилийн гэрээгээр ирж байсан билээ.


Эх сурвалж: Goal

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top