Д.Нямхүү: Гурван хүнээс коронавирус илэрлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04


Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс ээлжит мэдээллээ хийж байна. /2020.11.04/

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өнгөрсөн 24 цагт 613 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Мөн арваннэгдүгээр сарын 02-нд "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачааны тэрэгний жолооч, ОХУ-ын 33 настай эрэгтэйгээс халдвар илэрлээ. ХӨСҮТ-д ачааны тэрэгний 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаадын иргэн байна. Монгол Улсад нийт 352 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 314 хүн эдгэрсэн. Эдгэрэлт 89.2 хувьтай байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b (64.119.25.22)  2025 оны 03 сарын 13

15. dahi honog dree ilersen gsm vgvv..

2  |  0
Зочин  (202.179.26.5)  2025 оны 03 сарын 13

Гаднаас гадаад иргэдийг оруулж ирж зөөвөрлөж вирусээр өвдөж байгаа хүмүүсийн тоог нмэхээ болих хэрэгтэй байна.\n

1  |  0
Top