КОВИД-19: Казахстанд дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Казахстаны Баруун Казахстан мужид коронавирусээр хоёр дахиа халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.

Тус мужийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Гульнара Абдрахмановагийн мэдээлснээр, тухайн өвчтөн анх дөрөвдүгээр сард буюу тус улсад цар тахал дэгдсэн эхэн үед халдвар авсан бөгөөд наймдугаар сард халдвар дахин авсан байна. Хоёр тохиолдолд хоёуланд нь өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байжээ.

Сүүлийн үед тус улсын хэд хэдэн мужид халдвар эрчимтэй тархаж байна. Хотууд болон мужуудыг тойруулан ариун цэврийн постуудыг ажиллуулж байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Казахстанд нийт 113 741 хүн халдвар аваад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(64.119.24.9) 2020 оны 11 сарын 05

tgvl manai nguu edgersen hed yah bolj b.aa

0  |  0
Top