Английн Премьер лигийн Челси клубт энэ зун нэгдсэн хагас хамгаалагч Кай Хаверцаас коронавируст халдвар илэрсэн тухай мэдээллээ.
Шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч, биеийн байдал нь хэвийн байгаа тул түүнийг гэрт нь тусгаарлахаар болсон байна.
Ингэснээр ирэх бямба гарагт Шеффильд клубтэй хийх тоглолтод оролцохооргүй болжээ.
Германы өсөж яваа залуу од Кай Хаверц өнгөрсөн зун Челси клубтэй 70 сая еврогоор нэгдсэн юм.
Эх сурвалж: Goal
Сэтгэгдэл ( 0 )