А.Амбасэлмаа: Хөрш ОХУ-д халдварын эрсдэл маш өндөр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ “Хөрш ОХУ-д халдварын эрсдэл маш өндөр байна. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа коронавирусний халдварын тохиолдлын 60 гаруй хувь нь Оросоос ирсэн” гэлээ.

Манай улсад бүртгэгдсэн 356 тохиолдлын 314-ийг нь эмчилжээ. Өвчлөлийг хүйсээр илэрхийлвэл эрэгтэй хүмүүс давамгайлж байгаа бөгөөд 2-84 настай хүмүүс халдварт өртсөн байна. 15 хүртэлх насны 12 хүүхэд өвчилжээ.

Манай улсын хувьд өвчтөнүүдийг эмчлэх ор хоног 14-64 байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа иргэдэд хандан хүүхдүүдээ хичээлийн бус цагаар гадуур сэлгүүцүүлэхгүй байж, иргэн бүр амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл ахуйн дэглэм барихыг уриаллаа.

Хойд хөрш ОХУ-д 1.7 сая хүн өвчилж, 29509 хүн нас бараад байна. Тус улсад хоногт 19404 хүн өвчилж, 292 хүн нас баржээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
9999999999(75.170.162.92) 2020 оны 11 сарын 06

ТЭНЭГ АВГАЙ ХУЖАА НАРЫН ХАЛДВАРЫН ТУХАЙ ЮУ Ч ЯРЬДАГГУЙ, ОРОС ГЭЭД Л ХУЦААД, УЛИАД БАЙХ ЮМ. ХЭДЭН ЗУУГААРАА ОРЖ ИРЖ БАЙГАА ХУЖАА НАР ЯАСАН??? ТА НАР ШАЛГАСАН УУ??? НОВШИЙН ЕРЕВДЕЛТЭЙ АЛИА САЛБАДАЙНУУД!!!!

0  |  0
Top