Булга амьтанд мутацад орсон коронавирус 214 хүнээс илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Данид бүх тоо толгой булгыг устгалд оруулахад хүргэсэн мутацад орсон коронавирус 214 хүнээс илрээд байна гэж орон нутгийн “Ekstra Bladet” хэвлэл мэдээлжээ.

Өнгөрсөн зургаадугаар сараас аравдугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд коронавирусний “булгын хувилбар” Умард Ютландын 200 оршин суугчдаас илрээд байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Умард Ютланд мужийн долоон сууринд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн. Мөн мутацад орсон коронавирус илэрсэнтэй холбогдуулан 15-17 сая булгыг шатаах замаар устгалд оруулах шийдвэр гараад байгаа билээ. Энэ төрлийн коронавирус нь хүний бие организмд халдварласнаар эсрэг биет үүсгэх чадварыг нь сулруулдаг тул вакцин бүтээх бүхий л ч хүчин чармайлтыг нураах аюултай гэж үзэж байгаа юм. Энэ шийдвэрт өртөх фермерийн аж ахуйд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top