Катар улс эрүүл мэндийн салбарт тусламж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Катарын тусламжийн сан БНХАУ дахь Хятадын элчин сайдын яамаар дамжуулан Монгол Улсад  коронавирусний цар тахлын үед эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүллээ.

Тусламжийн бичгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Хандив, гадаад зээл хариуцсан хэлтэст гардуулжээ.

Катарын тусламжийн сан нь 1992 онд байгуулагдсан бөгөөд Ойрх Дорнод төдийгүй Ази тивд эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр тусламж үзүүлдэг байгууллага юм. 


Эх сурвалж: Qatar Charity

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top