Халдварын улмаас эндсэн сувилагчийн сүүлчийн үгтэй сэтгэл шимшрүүлэм бичлэг цацагдав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

 
Мексикийн сувилагч Серхио Эрнандес хүнд хэлбэрийн КОВИД-19-ийн улмаас амьсгал хураахаасаа хэдхэн цагийн өмнө дүрс бичлэг хийж, сүүлчийн үгээ дамжуулжээ.

“El Mundo” хэвлэлд мэдээлснээр, сувилагч ажилтай залуу уушгиндаа эндотрахиал интубац буюу гуурс тавиулахаасаа өмнө ар гэрийнхэндээ зориулж бичлэг үлдээсэн байна. “Үнэний мөч ирлээ....Юу ч болсон байсан, Бурхан надаа ямар ч хувь төөрөг зурсан бай та нар намайг хэн байсан, хэн байгааг үргэлж санаж байгаасай гэж хүсэж байна. Учир нь би эргэж ирнэ. Энэ бол хагацал биш. Хэдхэн хоногийн дараа бие тэнхрэхээр эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бүгд хамтдаа цааш явна” гэж 28 настай Эрнандес яриад ар гэрийнхэндээ хайртай гэдгээ илэрхийлжээ. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Чиуауа мужийн нэгэн эмнэлэгт ажилладаг байсан сувилагч залуу амьсгал хураасан байна.  

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, Мексикт нийт 967 825 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 95 027 хүн энджээ.

Top