Улсын онцгой комиссоос гаргасан үнэлгээгээр хүн амын нэг хувь буюу 32 мянган хүнд халдвар тархвал 1481 хүн нас барах магадлалтай гэж дүгнэжээ.
Түүнчлэн 4935 хүний биеийн байдал хүндрэх, 1645 хүний биеийн байдал эрс хүндэрч эрчимт эмчилгээнд орно гэж дүгнэсэн байна.
Коронавируст цар тахал голомтлон тархаж эхэлснээс хойш буюу энэ оны нэгдүгээр сараас хойш нийтдээ 12 удаа эрсдлийн үнэлгээ боловсруулжээ.
Дээрх эрсдлийн үнэлгээний сүүлийн дүгнэлтийг аравдугаар сарын 22-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм.