Улаанбаатар хотод болсон “Хархан нүдэн” тоглолт үзсэн нэг иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан талаар Улсын онцгой комисс мэдээллээ.
Тус иргэн нь жолооч Д-тэй хамт “Хархан нүдэн” тоглолт үзсэн бөгөөд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул ийнхүү тусгаарласан байна. Тухайн сэжигтэй тохиолдлын хариу маргааш гарах аж.
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор орж ирж тусгаарлагдсан тээврийн жолооч Д нь тусгаарлалтаас гарсан даруйдаа халдвар илэрсэн нь тогтоогдож, дотоодод халдварласан анхны тохиолдол болсон юм.
Жолооч Д нь “Улаанбаатар Палас”-д болсон “Хархан нүдэн” тоглолт үзсэн билээ.
Одоогоор эхний голомт болох жолооч Д-ийн 1, 2, 3 дугаар хавьтлын тоо нэмэгдэж, 2800 болоод байна. Эхний голомтоос батлагдан дотоодод халдварласан найман тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Нэмж сануулахад, Дархан-Уул аймагт өнөөдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоосон билээ.