Өнгөрсөн жилийн 12 дугаар сард гарсан коронавирус дэлхий ертөнцийг эзэлсээр байна. Халуун Африкаас хүйтэн Аляска хүртэл, Ватиканаас Цагаан Ордон ч тэднээс зайлсхийж зугтаж чадсангүй. Гэхдээ дэлхийд коронавирус нэвтрээгүй хэдхэн орон, газар нутаг үлдсэн байна. Эдний зарим нь үнэхээр аюулт өвчнийг оруулаагүй бол нэг хэсгийг нь үнэн мэдээллээ нууж байна гэж дэлхийн олон нийт үзэж байгаа юм.
Энэ сарын 11-нд Вануату, Маршалын арал анхны халдвар илэрснээ мэдэгдсэнээр дэлхийд ердөө есөн орон л коронавируснээс ангид үлдлээ. Үүнээс долоо нь арлын бяцхан орнууд Самоа, Тувалу, Микронез, Палау, Кирибати, Тонга, Науру, харин эх газарт байгаа хоёр орон нь Туркменистан, Хойд Солонгос. Ямар ч гэсэн энэ хоёр орон халдваргүй гэж албан ёсоор мэдэгдсээр байгаа.
Антарктид халдваргүй цорын ганц тив болоод байгаа. Ихэнх орон тус тивд ажилладаг эрдэмтэд, ажилтнуудынхаа тоог цөөлсөн. Гэхдээ шинжлэх ухааны төслүүдээ зогсоохгүйн тулд энд хэдэн зуун хүн ирсээр байна. Энэ ажилтнууд эхлээд эх орондоо коронавирусний шинжилгээ өгч байгаа. Дараа нь 14 хоногийн карантинд орно. Антарктидад очоод бас шинжилгээнд ордог гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Энхсаранд дэглэм алдсан гэж Шадар сайд хэлсэн шдээ. Тэндээс Д халдвар аваад гарсан байж болох юм. Хэт их үзэн ядалт бий болгож нэг тал руу хазайж болохгүй...нийгэмд хортой байх
Тахал түгээсэн жолооч Д гэдэг аймшигт вирус тээгч биетийн үйлдсэн ноцтой гэм хэрэг нийгэмд маш муу үр дагавар дагуулсаар байна. Дотоодод алдагдсан халдвар 21 болжээ. Д гэгч биет маршрутаа худал мэдүүлсэн, түүний ойр дотны хавьтагч халдвар тээж олон үйлчилгээний газраар явснаа нуусан нь нийгэмд халдварт тахал тараах санаатай үйлдэл байсан нь тодорхой байна. Эдгээр тахал тээгч биетүүдэд хүлээлгэх хариуцлага маш өндөр байх ёстой. Эх орон, ард түмэнд заналхийлсэн үйлдэл боллоо. Маш олон хүнтэй урлагын тоглолт үзсэн нь санаатай үйлдэл мөн.