Д.Нарангэрэл: Эхний шинжилгээгээр сөрөг гарлаа гээд тайвширч болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Монгол Улсад коронавируст халдвар дотоодод хоёр ч кластераар голомтлон тархаж байгаа тул мэргэжлийн байгууллагууд эхний шинжилгээгээр сөрөг гарсан гэж тайвширч болохгүйг анхаарууллаа.

Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт хүргэсэн мэдээлэлд дотоодод халдварласан болон гадаадад халдварласан тус бүр нэг тохиолдлын давтан шинжилгээнд халдвар илэрсэн юм.

 “Иргэд эхний шинжилгээ сөрөг гарлаа гээд тайвширч болохгүй. Коронавируст халдвар хоёр, гурав дахь давтан шинжилгээнд илэрч байгаа учраас иргэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ухаалаг байх, өөрийгөө хамгаалах, эерэг байхыг зөвлөе” гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Монгол Улсад одоогийн байдлаар коронавируст халдварын батлагдсан 414 тохиолдол илрээд байна.

Үүнээс коронавируст халдвар дотоодод халдварласан нийт 12 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварыг задалж тайлбарлавал эмч эмнэлгйин ажилчдаас хоёр, Улаанбаатар болон Сэлэнгэ аймгийн хоёр кластераар 10 тохиолдол илрээд байгаа билээ.

Иргэд та бүхэн коронавируст халдвараас өөрийгөө сэргийлж, гэртээ байж, ДЭМБ олон Эмнэлгйин байгууллагуудын өгсөн зөвлөгөөг чанд сахихыг анхааруулъя.

Top