Коронавируст халдварыг шинжлэх 11 цэгт 909 хүн шинжилгээ хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхэд коронавируст халдварын шинжилгээ авах 11 цэгт өчигдрийн байдлаар 909 хүн шинжилгээ хийлгэжээ.

Шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн хариу эхнээсээ гарч эхэлж байгаа аж.

“Коронавируст халдварын шинжилгээ авах 11 цэгт өчигдрийн байдлаар 909 хүн шинжилгээ хийлгэсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 750 хүний сорьцод коронавируст халдвар илрээгүй. Бусад шинжилгээний хариу 17:00 цагт гарна” гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны цэг байгуулж, шинжилгээ хийх, сэжигтэй тохиолдлыг тусгаарлахаар 11 цэгт шинжилгээ авч эхэлсэн юм.

Уншигч та бүхэн түргэвчилсэн оношилгооны 11 цэгтэй ЭНД ДАРЖ танилцана уу!

Top