Улсын онцгой комисс яг одоо Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоног сунгах эсэхийг хэлэлцэж байна.
Коронавируст халдварын дотоодын тохиолдол нэмэгдэж, хэд, хэдэн голомтод тархах бодит эрсдэл үүссэн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах зөвлөмж хүргүүлээд байгаа юм.
Монгол Улсад гурван голомт бүхийн дотоодын халдварын тоо дөнгөж сая хоёроор нэмэгдэж дотоодын халдварын тоо 21 болоод байна.
Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг манай сайт цаг тухай бүрд нь хүргэх болно.