Испанийн Дотоод шүүрлийн булчирхайн үндэсний хорооны гаргасан судалгаагаар тус улсад коронавируст халдвараар оношлогдсон хүмүүсийн 80 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байсныг тогтоожээ.
Гэхдээ Д амин дэмийн дутагдалтай өвчтөнүүдэд коронавируст халдвараар оношлогдсоны дараа Д амин дэм нэмэлтээр өгвөл биеийн байдал нь огцом муудах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Д амин дэм нь бусад амин дэмтэй харьцуулахад хүний гормони, дархлалын системд онцгой нөлөөлдөг учраас “ковид-19” халдварын үед Д амин дэмийн дутагдал нь эрсдлийг улам нэмэгдүүлдэг ажээ.
Эх сурвалж: VW News