Халдвар авсан иргэний ойрын хавьтал “Эмоци” продакшны тоглолт үзжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

Улаанбаатар хотод дотоодын халдварын анхны тохиолдол гэж бүртгэгдсэн тээврийн жолооч Д-ийн ойрын хавьтлаас “Эмоци” продакшны тоглолт үзсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлжээ.

Жолооч Д-ын ойрын хавьтал болох ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос өчигдөр халдвар илэрсэн тухай мэдээлсэн билээ. Явсан өгүүлэмжийг судлахад “Эмоци” продакшны тоглолт үзсэн тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайдад мэдээлжээ.  

Дөнгөж сая “Эмоци” продакшн фейсбүүк хуудастаа тоглолт үзсэн хүмүүс ялангуяа 14-17 дугаар эгнээнд сууж байсан үзэгчдийг яаралтай холбоо барихыг хүссэн утгатай пост оруулсан байна.

“Эмоци” продакшны тоглолт арванэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөнд тоглосон юм.
 

Top