БНХАУ-д хөлдөөсөн үхрийн махнаас коронавирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

БНХАУ-ын дорно хэсгийн Жинань хотын худалдааны төвийн агуулахаас хөлдөөсөн үхрийн мах, дотор гэдэснээс коронавируст халдвар илэрсэн тухай мэдээллээ.

Уг үхрийн махыг Бразил, Шинэ Зеланд, Боливи улсаас импортоор оруулж ирсэн гэдгийг Reuters агентлаг онцлов.

Коронавирус илэрсэн хөлдөөсөн мах нь Шанхай хотын Янгшан гаалиар орж ирсэн болохыг тогтоожээ. Одоогоор хөлдөөсөн бүтээгдэхүүнийг нийтэд худалдаалсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

БНХАУ-ын засаг захиргаа улс орон даяар хөлдөөсөн бүтээгдэхүүнд коронавирусний шинжилгээ хийхээр болжээ.


Эх сурвалж: Reuters

Top