Румын улсын зүүн хойд хэсгийн Пиатра Неамт хотод коронавирустэй өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт гал гарч 10 хүн амиа алдан, 10 хүн бэртэж гэмтжээ.
Одоогоор хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Гал эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгаас эхлэн гарсан болохыг эхний ээлжид тогтоожээ.
Румын улсын Прокурорын газар тус эмнэлгийн дотоод сахилга, хариуцлага алдагдсан байж магадгүй гэж үзэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Хэрэв сахилга, хариуцлага алдагдсан гэж үзвэл удирдлагуудад ял онооно гэж мэдээлжээ.
Эх сурвалж: ABC News, Reuters