Халдвар шинжлэх 11 цэгийн 909 шинжилгээнд халдвар илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу 11 цэгээс шинжилгээ авч эхэлсэн. Өчигдрийн байдлаар 909 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдвар илрээгүй байна.

“Коронавируст халдварын шинжилгээ авах 11 цэгт өчигдрийн байдлаар 909 хүн шинжилгээ хийлгэсэн. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны цэг байгуулсан.

Маргаашаас эхлэн сайн дураар шинжилгээ өгөх хүмүүс өөрт ойр байрших шинжилгээний цэгт шинжилгээ хийлгэх боломжтой.

Уншигч та бүхэн түргэвчилсэн оношилгооны 11 цэгтэй ЭНД ДАРЖ танилцана уу!

Top