Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд тээврийн жолоочийн хоёрдугаар хавьтлын 5314 хүн шинжилгээ хийсэн тухай мэдээллээ.
Шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлжээ.
“Хоёрдугаар хавьтлын нийт 5314 хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүнээс 1394 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Бусад хүний шинжилгээний хариу удахгүй гарна” гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.
Өнөөдөр өглөө 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98, Дорнод аймагт 68 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.
Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт шинжилгээний ажил үргэлжилж байна.