Улсын онцгой комисс цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний тээврийн машинд нуугдаж зорчих зөрчил гарч байгааг дуулгалаа.
“Хүнсний тээврийн машинд иргэд нууцаар зорчих тохиолдол гарч байна. Ийм эрсдэлтэй үйлдэл битгий хийгээрэй гэж уриалах байна” гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ярисан юм.
Түүнчлэн махны нөөц хангалттай байгаа учраас иргэд нөөцийн маханд олноороо дугаарлахгүй байхыг уриалсан юм.
Нөөцийн махны нийлүүлэлтэд хүн хооронд 1.5-2 метрийн зай бариулах чиглэл өгсөн тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.