Их Британийн Ерөнхий сайдыг дахин тусгаарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Өнгөрсөн гуравдугаар сард коронавирусний халдвар аваад эдгэсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дахин тусгаарлагджээ.

Хамгийн сүүлд харилцсан хүмүүсийн нэгнээс нь коронавируст халдвар илэрсний дараа Борис Жонсон өөрийгөө тусгаарлахаар шийдсэн байна.

Одоогоор түүний биеийн байдал хэвийн халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгааг хувийн эмч нь мэдээлжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Борис Жонсон парламентын зарим гишүүдтэй албан өргөөндөө уулзахад Консерватив намын гишүүн Ли Андерсоноос халдвар илэрч улмаар тус хуралд оролцсон хэд, хэдэн хүн тусгаарлагдсан байна.

Коронавирусээс шалтгаалсан хүндрэлийг давах Борис Жонсоны Засгийн газрын бодлогыг Британи даяар идэвхтэй шүүмжилсээр байна.

Хэрэв энэ удаад халдвар нь батлагдвал Борис Жонсон энэ өвчнөөр хоёр дахь удаагаа өвчилнө. Өнгөрсөн гуравдугаар сард Борис Жонсон коронавирусээр халдварлаж хүчил төрөгчийг дэмжих аппаратанд хоёр ч удаа орж, эрчимт эмчилгээнд шилжсэний дараа эдгэрч байв.


Эх сурвалж: AP

Top