Синьхуа | Монголчууд хөл хориогоо 14 хоног сунгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг Монгол Улс хөл хориогоо арванхоёрдугаар сарын 01 хүртэл сунгах болсон тухай мэдээлжээ. Уг мэдээллийг сийрүүбэл:

Монгол Улсын Засгийн газар коронавируст цар тахлыг зогсоох зорилгоор улсын хэмжээнд хөл хориог хоёр долоо хоногоор буюу арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 29 настай тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавируст халдвар улмаар тухайн өдрийн 06:00 цагаас эхлэн хөл хорио тогтоосон юм.

Халдвар илэрсэн жолооч нь Алтанбулгийн боомтоор орж ирээд тусгаарлагдаж байсан бөгөөд тусгаарлалтаас гарсны дараа халдвар илэрсэн байна.

Ням гарагийн байдлаар Монгол Улсад коронавирусний батлагдсан 428 тохиолдол байгаагаас 20 орчим нь дотооддоо тархсан халдвар эзэлж буй аж

БНХАУ-ын Синьхуа агентлаг Монгол Улсад дотоодын хоёр кластер үүссэнийг цаг тухай бүрд нь мэдээлж байсан юм.


Эх сурвалж: Xinhua

Top