УОК | “Энхсаран” сувилалд ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16



Тусгаарлагдаж байсан иргэдээс олон тооны халдвар илэрч, тусгаарлалтын горим зөрчсөн байж болзошгүй “Энхсаран” сувилалд эрүү үүсгэн, шалгаж эхэлсэн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг мэдээлжээ.

Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу өнөөдөр “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж буй иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүлж байна.

Өнөөдөр тус сувиллын дөрөв болон нэгдүгээр байранд тусгаарлагдсан иргэдийг шилжүүлж байна. Дөрөв болон нэгдүгээр байранд нийт 81 хүн байрлаж байжээ.

Шилжүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан өрөө бүрээр нь тусгаарлан шилжүүлж буй аж.
 

 

Top