Коронавируст цар тахлын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөнийг хориглосон.
Гэтэл хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 28 хэрэг өнгөрсөн хугацаанд бүртгэгджээ.
“Тухайбал энэ сарын 15-16-нд шилжих шөнө Дундговьт зөрчих гэж байсан хэрэг бүртгэгдсэн. Мөн н.Энхмаа гэгч хүнс тээвэрлэж байна гэж мэдүүлэн Ховдод бүртгэлтэй 10, Говь-Алтай аймагт бүртгэлтэй нэг иргэнийг тээвэрлэж яваад саатуулагдсан. Энэ мэтчилэн 28 хэрэг бүртгэгдлээ” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийнтөвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү ярьсан юм.
Хязгаарлалт зөрчсөн асуудлаас болж Хэнтий аймагт нэвтэрсэн хоёр иргэнээс түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн ч давтан шинжилгээгээр илрээгүй байна.
Иргэд та бүхнийг Улсын онцгой комиссоос гаргасан заавар, зөвлөмжийг даган, гэртээ байж, хайртай дотнын хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалахыг уриалъя.