Улсын онцгой комисс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цахим орчинд согтууруулах ундаа борлуулж байсан 88 зөрчил илэрсэн байна.
“Нийт 88 зөрчил илэрсэн. Мөн тээврийн хэрэгслээр худалдан борлуулж байсан зөрчил илэрч улмаар долоон тээврийн хэрэгслийг түр саатуулаад байна” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү ярьсан юм.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед архи, согтууруулах ундаа худалдан, борлуулахгүй байгаа билээ.