Худал мэдээлэл тараасан таван иргэнийг торгожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Коронавируст цар тахал дотоодод тархсанаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш нийт цахим орчинд худал мэдээлэл тараасан 39 зөрчил бүртгэгдсэн байна.

Үүнээс таван иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгожээ. Харин үлдсэн 34 зөрчилд холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж буй аж.

Түүнчлэн ХБНГУ-д оршин суудаг гэх н.Дашцээрмаа гэдэг эмэгтэй удаа дараа худал мэдээлэл тараасан тул хэрэгж бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Top