ДЭМБ: Ирэх жилийн эхний хагаст вакцин нийлүүлж эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

 
Коронавирусний эсрэг вакцины хязгаартай нийлүүлэлт ирэх оны эхний хагаст эхэлнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Сумья Сваминатан мэдэгджээ. Ирэх оны эхний хагаст вакциныг хязгаартай тоогоор нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна гэж Сваминатан онцолжээ.

Түүний хэлснээр, ДЭМБ юуны өмнө эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст вакцин олгох зорилт тавьж байна. Тус байгууллага коронавирусний эсрэг вакцин боловсруулж буй бүх байгууллага, компаниудтай ажиллаж байна. Ингэснээр вакцины өргөн сонголтыг хангах юм. Учир нь зарим төрлийн вакцин өндөр настнуудад илүү тохиромжтой байх бол зарим хэсэг нь хадгалалтын онцгой нөхцөл шаардах зэрэг төрөл бүрийн вакцин гаргаж авах нь чухал шаардлагатай гэж Сваминатан онцолжээ.
 

Top