Коронавируст цар тахлын үеэр Ухань хотод хэрэгжүүлсэн арга хэмжээ, хотын нөхцөл байдлын талаар сурвалжилж байсан сэтгүүлч Жанг Жан ял сонсож магадгүй байна.
Хуульч мэргэжилтэй, чөлөөт сэтгүүлч хийдэг Жанг Жан бэлтгэсэн мэдээлэл, сурвалжилгынхаа улмаас өнгөрсөн тавдугаар сард баривчлагдсан юм.
Хуулийн байгууллагаас түүнийг цар тахалт нөхцөл байдлын үед олон нийтэд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр баривчилсан билээ.
Тэрээр WeChat, Twitter, YouTube дэх хуудаснууддаа өөрийнхөө сурвалжилгыг видео хэлбэрээр оруулдаг байсан юм. Сэтгүүлч Жанг Жан нь 2018 болон 2019 онд Хонконгийн жагсагчдыг дэмжсэн агуулгатай материал бэлдсэнийхээ төлөө саатуулагдаж байсан удаатай.
Их Британийн “The Guardian” сэтгүүл түүнд ял оноох магадлал өндөр байгааг онцолжээ. Цар тахал дэгдсэнээс хойш Хятадын засаг захиргаа хэд, хэдэн сэтгүүлчийг дээрх үндэслэлээр баривчилсан билээ.
Эх сурвалж: The Guardian