Цэргийн төв эмнэлэгт МХЕГ-ын шалгалт оруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Өчигдөр нийгмийн сүлжээгээр Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж буй хүүхдүүдэд хоолны хүрэлцээ хомс байгаа тухай бичлэг цацагдсан.

Тэгвэл энэ мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас бодит байдлыг тодруулжээ. Улмаар хоолны амт чанар, порц зэргийг шалгахаар МХЕГ-ын шалгалт оруулах болсныг зарлалаа.

“Цэргийн төв эмнэлгээс тодруулахад өдөрт дөрвөн удаа хоол өгч байгаа гэж хэлсэн. Түүнчлэн хүүхдүүдэд зориулсан тусдаа цэс бэлдсэн гэж тайлбарлаа. Хоолны амт чанарыг шинжлэхээр МХЕГ-ын шинжилгээ хийхээр болсон” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ярьсан юм.

Өчигдөр Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан иргэд гаднаас эргэлт оруулахгүй, бага насны хүүхдүүд өлсөж байгаа тухай бичлэг фейсбүүк хуудаст байршсан билээ.

 

Top