Ч.Хүрэлбаатар: Төлж чадахгүй зүйлүүдээр нь ард түмнээс торгууль авахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

 

Засгийн газраас коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр төлбөрийн чадваргүй болсон бол иргэдээс торгууль авахгүй гэдгийг онцолсон юм.

“Нийгмийн халамжаас олгодог 100 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, мөнгийг нэмж олгох ажлыг хэрэгжүүлээд явж байна. Үүнийг ирэх жил мөн үргэлжлүүлэхээр төсөвтөө суулгаж батлуулсан. Монгол Улсын 2020 оны төсөв коронад зориулагдсан гэдэг утгаар батлагдсан. Төлж чадахгүй байгаа зүйлүүдээр нь ард түмнээс торгууль авахгүй. Энэ цар тахлаас гарсан алдагдлыг ирэх дөрвөн жил олох мөнгөнөөс хасаж өгнө” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярилаа.

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Ингэснээр бүх төрлийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр, татвар болон бусад татварын торгуулийг найман сарын хугацаанд хойшлууллаа.

Мөн түүнчлэн хүнсний зарим нэр төрлийн барааг импортын татвараас чөлөөлөх, түрээсээ тодорхой хувиар хөнгөлсөн байгууллага, иргэдийг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахаар болсон юм.

 

МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕОГООР ХҮЛЭЭН АВАХ

Top