Т.Мөнхсайхан: Хувийн хамгаалах хэрэгслийн ГУРВАН сарын нөөц байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Цар тахлын үед коронавирусээс хамгаалах хувийн хамгаалах хэрэгслүүдийн нөөц хангалттай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.

“Хувийн хамгаалах хэрэгслүүдийн гурван сарын нөөц бий. Хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэхдээ бид аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын компаниудаас авч байгаа” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярилаа.

Хувийн хамгаалах хэрэгсэл гэдэг нь амны хаалт, хамгаалах хувцас, бээлий, нөмрөг зэрэг багтаж байгаа юм.

 

Top